"Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020" нийслэлийн дэд хөтөлбөрийг батлав
2018.04.11

"Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020" нийслэлийн дэд хөтөлбөрийг батлав

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн энэхүү дэд хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлж, хүсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт , хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, "Үндэсний үйлдвэрлэл" хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм.

Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий болгох, аж ахуй эрхлэх,бүтээлч байдлыг дэмжих, бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, Монгол хүний эрүүл, урт  удаан амьдрах нөхцлийг хангах, өндөр бүтээмжтэй дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Асуудал хэлэлцэх үеэр тэргүүлэгчид хүнсний аюулгүй байдал тэр дундаа бага насны хүүхдүүдийг эрүүл хүнсээр хангах, сургуулийн орчимд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалахгүй байх зэрэг асуудлыг нухацтай авч хэлэлцэв. Мөн GMO буюу генийн өөрчлөлттэй хүнснээс татгалзах, архи согтууруулах ундааны хэрэглээ, бэлчээрийн малаас хүнд дамжиж болзошгүй  өвчин зэрэг асуудлуудыг нухацтай хэлэлцэж дэд хөтөлбөрт нарийвчлан тусгах шаардлагатай заалтуудын талаар саналууд хэллээ.