2018.04.12

УИХ-ын гишүүн Н.Учрал: Мэргэжил зөв сонгох бол ирээдүйгээ сонгохтой ижил ойлголт

Мэргэжлээ зөв сонгоно гэдэг бол ирээдүйдээ хййж буй том хөрөнгө оруулалт юм.Тиймээс мэргэжил сонголтын аяныг орон даяар 4-р сарын 9-өөс эхлүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн төгсөх ангийн 3000 гаруй сурагчидад хэрхэн мэргэжлээ зөв сонгох талаар лекц уншиж, зөвлөгөө өгчээ.  

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Мэргэжил сонголтын энэ аян жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Өөрийн чадавхын болон  сонирхлын хэв шинжүүдээ тодорхойлон зөв мэргэжлээ сонгох онолыг залуучууддаа ойлгуулахыг хичээлээ.  Мэргэжлээ сонгох гэдэг бол шинжлэх ухаан ч ойлголт. Мэргэжил зөв сонгох бол ирээдүйгээ сонгохтой адил.

Мэргэжил сонгохдоо сурагчдын гаргадаг хамгийн том алдаа бол  ээж, аавынхаа  ятгалгад автах тухайн цаг үеийн сэтгэлийн хөөрлөөр сонгох зэрэг байдаг.