М.Билэгт 2018.04.13

М.Билэгт: Шинэ хуулинд хувийн хэвшлийнхэнд халгаатай заалтууд их байна

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Хөдөлмөрийн хууль, Үндсэн хуулийн дараа орох хэмжээний маш чухал хууль. Улс төржихгүйгээр зах зээлийн нөхцөлд тохируулан иргэдийнхээ эрх ашигт нийцсэн хууль гаргах хэрэгтэй. Шүүхээр баахан хөдөлмөрийн маргаан гардаг гэж байна. Яг үнэндээ  Төрийн байгууллагын хүмүүс л шүүхэд ханддаг. Хувийн хэвшил ажлаа сайн хийж байгаа боловсон хүчнээ авдаг. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ хуулинд  жижиг хувийн хэвшлүүдийг өсөж, хөгжихөд нь хааж боосон их заалт оржээ. Хүнээ сургахын тулд  тэвчиж, ажиллах эрхийн хаасан байна.  Хэрэв тухайн ажилтан ажлын байрандаа ур чадвар болон бусад зүйлээрээ тэнцэхгүй болчихвол 6 сараас дээш хугацаанд ажилласан тохиолдолд тухайн байгууллага тэтгэмж өгөхөөр болчихлоо. Энэ заалт орсноор байгууллагууд 6 сар болгохгүй хүнээ халах боломж бүрдэж байна. Алдагдалтай болоод  байгууллага хүнээ цөөрүүлдэг. Гэтэл бас л тэтгэмж олгохоор заачихсан байна. ҮЭ-ийн олон заалт орж ирж. Татвар нэмэгдэхээр харагдаж байна. ҮЭ-ийн эрхийн хуулинд өөрчлөлт оруулах боломж байгаа юу?

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С.Чинзориг хариуллаа

ҮЭ-ийн эрхийн тухай хууль 1990 онд батлагдсан. Цаашдаа өөрчлөх талаар судалж үзье гэж байгаа.  Манай улсад  1 сая 200 мянган ажилчид байгаа. Үүний 200 мянган нь ҮЭ-ийн гишүүн. Цаашдаа хуулинд өөрчлөлт оруулах талаар анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Энэ хуулинд засаж залруулах заалт олон байна.