Ганбаатар.Ж 2018.04.13

Ж.Ганбаатар: Энэ хууль халааснаасаа нэг ч төгрөг гаргаж үзээгүй хүмүүсийн боловсруулсан хууль байна

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Энэ олон шаардлагыг хэн дааж ажиллах вэ? Бизнес эрхлэгчдийг мөлжигч гэж харсан юм шиг анзаарагдаж байна.   Ямар заалтууд дээр тэнцвэртэй хандсан бэ?  Ажиллах хүчин нь 100,500,1000 аас дээш хүн ажиллуулж байгаа байгууллагыг яаж дэмжих вэ? Бид хүмүүсээ ажилтай орлоготой болгох гэж байгаа гэтэл энэ хууль эсрэгээр байна. Цаг нь болоогүй ш дээ даргаа. Хаанаас туршлага судалсан юм бол. Баруунд хөдөлмөр эрхлэлт өөр өнцгөөр явагддаг.  Ямар хөдөлмөр эрхлэлтийг энэ хуулиар дэмжиж байна вэ? Компаниуд олон хүн ажиллуулахаас зайлсхийнэ дээ. Уг нь олон хүн ажиллаж байж татвар төлнө, ажлын байраар  хангагдана. Нэг ажлын байр бий болгосон аж ахуй нэгжид ямар дэмжлэг үзүүлэх вэ?  Энэ талаас нь харсан уу? Мянган хүн ажиллуулахад  доод тал нь 1 тэрбум төгрөг гаргана ш дээ.

УИХ-ын гишүүн, НХХЯ-ны сайд С.Чинзориг хариуллаа

Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай зөвлөмж авч олон жил хамтарч ажиллаж байгаа. Хуульд ажил олгогч, ажилтан хоёр талын эрх ашгийг харсан. Арван жил ярьж байгаад Их хурлын босго давж байгаа хууль . ҮЭ-ийн байгууллагуудын  саналыг 80 хувьд нь  сонссон. Одоо үлдсэн 20 хувьд нь  УИХ дээр санал сонсохоор орж ирсэн. Хоёр талын голыг нь олох гэж энэ хууль олон жил явж ирсэн.

ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа хариуллаа

Хоёр талын  хэм хэмжээг тогтоож өгөх зорилготой.  Аж ахуй нэгжүүдийн 85-90 хувь нь жижиг аж ахуй нэгжүүд байна. Цалин хөлстэй холбоотой олон асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Үүнийг цэгцэлж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Миний асуусан нэг ч асуултад хариулсангүй. Энэ хууль карманаасаа нэг ч төгрөг гаргаж үзээгүй хүмүүсийн боловсруулсан хууль байна.