Саранчимэг.Б 2018.04.13 | Сайт: Vip76.mn

Б.Саранчимэг: Албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг яаж зохицуулсан бэ?

Б.Саранчимэг: Албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг яаж зохицуулсан бэ?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б. Саранчимэг

Энэ хууль ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой.  Та бүхэн сүүлийн 20 жилийн дотор хэдэн онд хамгийн их ажлын байр нэмэгдэж байсан талаар судлаж үзсэн үү?   Албан бус салбарт ажиллагсдын хөдөлмөрийн харилцаа өнөөдрийг хүртэл зохицуулагдаагүй явж ирсэн. Хуулинд энэ талаар зарим заалт орсон боловч тодорхойгүй зүйлүүд байна.  Албан бус салбарт гэрийн үйлчлэгч, малчнаас өөр ямар салбар орсон бэ? Жагсаалт гарсан уу?Иргэний хуульд заасан гэрээнд заасан хөдөлмөрийн төсөл яаж зохицуулагдаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг хариуллаа

 Засгийн газраас 2006-2007 онд 80 мянгаас доошгүй  ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавиад ажиллаж байсан. Энэ үед 75 мянган ажлын байр бий болсон тооцоо судалгаа бий.

Удирдлагын академийн багш Б.Уранцэцэг хариуллаа

Иргэний хуулинд байгаа ажил гүйцэтгэх гэрээ хөлсөөр ажиллах гэрээ бол ажиллуулж байгаа тал ажиллаж байгаа тал бодит үр дүнд чигэлсэн гэрээ байдаг. Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Гаднаас нь харахад хоюулаа хөдөлмөрийн харилцаа мэт боловч хоёр өөр хөдөлмөрийн харилцаа шүү.