А.Сүхбат 2018.04.13 | Сайт: Vip76.mn

А.Сүхбат: Цэвэр усны асуудалд анхаарах хэрэгтэй

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

 УИХ-ын гишүүн А.Сүхбат:

Ус хэрэглэх, ашиглах гэсэн  хоёр ойлголт байна. Аж, ахуй нэгжүүд ус маш их бохирдуулдаг. Үүнд татвар нэмж оногдуулах шаардлага байна Төлбөр, татварыг ус бохирдуулсны хэмжээгээр нь оногдуулах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Ус цэвэршүүлсэн, эргэж ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжих бодлого бас хэрэгтэй. Гүний ус гадаргын ус гэсэн 2 ойлголт яваад байна. Энэ тал дээр татвар ялгаатай байх шаардлага бий. Хувь хүн, аж ахуй нэгж байгууллага өөрсдөө усан сан, цөөрөм байгуулаад усаа  ашиглаж байгаа тохиолдолд  яаж дэмжих вэ? гэсэн асуудлыг бас орхигдуулж болохгүй. Өнөөдөр дэлхий дээр цэвэр усны хомстлоос болж олон мянган хүн амь насаа алдаж байна. Цэвэр ус хэрэглэж үзээгүй ард түмэн байгаа. Хуулинд тодорхойгүй салаа утгатай үг байна.Үүнийг засах шаардлагатай. Хууль гардаг, журам гарахгүй хүлээлгэдэг, хууль хэрэгжихгүй асуудал байсаар байна. Иймд хуулиа цогцоор нь оруулж ирээрэй гэсэн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Гүний усыг бид замбараагүй хэргэлдэг. Хэдий болтол энэ байдал үргэлжлэх вэ?