Содбилэг.О 2018.04.13 | Сайт: Vip76.mn

О.Содбилэг: Ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг яагаад бууруулсан бэ?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм..

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгаль орчинд ээлтэй ямар үр нөлөө гарах вэ? Аж ахуй нэгж байгууллагад дарамт үүсэхгүйгээр ямар өөрчлөлт орох вэ? Ус бохирдуулсны төлбөрийн доод  хэмжээг 50-60 хувиар бууруулна гэж хуулийн төсөл оруулж байна. Бууруулах шалтгаан нь юу вэ?

БОЯ-ны орчны нөөцийн хэлтсийн дарга Н.Эрдэнэбулган

Аж ахуй нэгжүүд хэр их ус бохирдуулж байгаагаас шалтгаалаад харилцан адилгүй төлбөр төлж байгаа. Хамгийн их ус бохирдуулж байгаа аж ахуй нэгжүүд арьс, ширний үйлдвэр. Төлбөрийн доод хэмжээг бууруулна гэсэн шалтгаан нь татвар нэмэхгүй гэсэнтэй уялдуулсан, мөн энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхдээ бага үнийн дүнгээс эхлэх нь зүйтэй гэсэн ОУ-ын жишгийг харсан.

УИХ-ын гишүүн О. Содбилэг: Бохирдол их гаргаж байгаа аж ахуй нэгжүүдийн төлбөр өсөх ёстой биш үү? Хууль бусаар ус бохирдуулсан аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага ногдуулж байгаа вэ? гэсэн асуултыг тодруулж байсан юм.