Бат-Эрдэнэ.Б Занданшатар.Г 2018.04.13 | Сайт: Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Музейн тухай хууль хаврын чуулганд орж ирэх үү?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс  Соёлын өв, Cоёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар БСШУСЯ-ны сайдад тавьсан асуултын хариуны талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г. Занданшатар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Өмнөх парламентаар Музейн тухай хууль гарна гэж байсан. УИХ-о  орж ирсэн үү?  Хууль гарснаар соёлын үнэт зүйлтэй холбоотой олон асуудал шийдэгдэх болов уу? Музейн барилгын  засвар, арчилгаа гэх мэт жил хаана хийгдэж байна вэ? Хөдөө орон нутгийн музейн асуудал бас их яригддаг. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын  бүс болгох төлөвлөгөө байгаа. Түүх шашны хосгүй бүтээлтэй газар. Үүний нэг нь Хэнтий аймгийн Балдан Бэрээвийн хийдэд засвар хийнэ гэсэн төсвийн асуудал шийдэгдсэн үү?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар хариуллаа.

Музейн тухай хуулийн асуудлаар 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Хуульзүйн сайдаар үзэл, баримтлалыг нь баталж, Музейн тухай хуулийг яаралтай гаргах ёстой гэж үзсэн юм байна лээ.

Одоо хаврын чуулганаар Музейн тухай хуулийг өргөн барихаар, ажлын хэсэг гараад  ажиллаж байна.

Балдан Бэрээвийн хийдийн хувьд орон нутагт бүртгэлтэй. Иймд орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлэх Иргэдийн төлөөлөгчийн шийдвэр гараад засвар үйлчилгээ хийлгэх талаар ажиллаж байгаа.