Ё.Баатарбилэг 2018.04.13

Ё.Баатарбилэг: Сурагчдад музей үнэгүй үзүүлдэг болгоё

Ё.Баатарбилэг: Сурагчдад музей үнэгүй үзүүлдэг болгоё

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс  Соёлын өв, Cоёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар БСШУСЯ-ны сайдад тавьсан асуултын хариуны талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Биет болон биет бус өвийн хувьд ялгаагүй хадгалж хамгаалах, асуудал яаж явагдаж байна вэ?. Музейтэй болох асуудал яаж байна. Археологич Эрдэнэбаатар доктор маш их зүйл хийж байна.Эзэнт гүрний музейгээс эхлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн музейтэй болох талаар туссан. Түгээн сурталчлах таниулах асуудалд яаж анхаарч байна. Музейнүүдийг хүүхдүүдэд яагаад үнэгүй үзүүлж болохгүй юм уу? Маш бага төсөв орох юм байна лээ. Дэлхийд Монголынхоо түүх соёлыг түгээх ажил хангалтгүй явагдаж байна .