У.Хүрэлсүх 2018.04.13 | Телевиз: SBN

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх: МУ хоёр хөрштэйгээ сайн харилцаатай байх хэрэгтэй

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлалыг хийх үеэрээ хамт яваа бизнесийн төлөөллүүдтэйгээ “Зангиагүй уулзалт”-ыг хийлээ. Энэ удаагийн айлчлалд Монголын 163 компанийн 299 төлөөлөгч хамт явж байгаа юм байна.

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх, нөөц боломж их байгааг бизнес эрхлэгчид та бүхэн соргогоор мэдэрч идэвхтэй ажиллах шаардлагатай байгаа юм. Бид хятад улстай хийх худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, тухайлбал нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, ХАА-н гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Айлчлалын хүрээнд шийдэгдсэн Хятадын  буцалтгүй тусламж болох 2 тэрбум юанийг гэр хорооллын дахин төлөвлөлт, боомтуудын дэд бүтцийг сайжруулах гэх мэт төсөлд зарцуулахаар төлөвлөжээ.