С.Эрдэнэ 2018.04.13 | Телевиз: TМ

УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь гэмт хэргийг хамгаалах ойлголт биш

УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Иймээс хэрэг хийсэн ч хуулийн хүрээнд хариуцлага хүлээхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулинд УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон ч шалгах, саатуулах заалт алга байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Хуулийн төсөл боловсруулж өргөн барихдаа хуулийнхаа үйлчлэлийг ерөөсөө тооцдоггүй. Тухайн үеийнхээ сэтгэлийн хөөрлөөр эсвэл зөрчлийн үүднээс асуудалд ханддаг. Тэр нь эргээд ийм сөрөг үр дагаварт хүрч байна.

УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нь гэмт хэргийг хаацайлж, хамгаалах хэрэгсэл биш юм. Иймээс гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу? Гэдгийг тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.