2018.04.16

Ерөнхий сайд Гашуунсухайтын боомтыг өргөтгөх 148 сая ам долларын гэрээг үзэглэлээ

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцахдаа Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хот болон Ганц модны боомт, Гашуунсухайтын боомт дээр ажиллалаа. Энэ бол МУ ирээдүйд 30 сая нүүрс экспортлох гол коридор зам юм. Тиймээс нүүрсний тээвэрлэлтэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, гарц олох зорилготой Бээжинд яригдсан хэлэлцээрүүдийг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа юм байна.

У.Хүрэлсүх: Төмөр зам болон авто замын асуудлуудыг ойрын хугацаанд шийдэж өгнө.

Засгийн газрын хуралдаанаар нүүрсний зам яаж төмөр замтай болох вэ? гэсэн асуудал яригдах юм байна.