Г.Занданшатар 2018.04.16 | Телевиз: МҮОНТВ

Засгийн газрын “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэрэгжээд эхэллээ

Бүх бодлого хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, ЗГ-ийн бүрэн эрхийн хугацаанд том төслүүдээ хөдөлгөх, Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг бүх яам, агентлагийн саналтай нэгтгэж, засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн тухайгаа мэдээлэлж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ш.Занданшатар: Хөгжлийн гурван тулгуур бол Монгол хүн, Монгол төр, Монголын баялаг буюу эдийн засаг хэмээн тодорхойлж байгаа. Монгол улс Азийн барууд шиг болох, хөгжлийн тууштай замдаа орох, хурдацтай хөгжих бүх бодлогууд энэ гурван тулгуурт бодлогод багтсан. Бодлого байна, сэтгэл байна, зүтгэл байна. Одоо нэгдсэн эрч хүч хэрэгтэй.

Удахгүй үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Засгийн газар УИХ-д өргөн барих юм байна.