Д.Сумъяабазар 2018.04.18 | Телевиз: МН25-р суваг

268 мянган тонн нүүрс хулгайгаар тээвэрлэсэн бол хариуцлага тооцно

“Тавантолгой” ХК 268 мянган тонн нүүрс хулгайгаар тээвэрлэсэн гэх асуудлыг  УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэлсэн. Тэгвэл ерөнхий сайдыг Өмнөговь аймаг ажиллах үеэр дээрх асуудлыг дахин сөхөж , хулгайгаар нүүрс тээвэрлэсэн бол хариуцлага тооцохыг засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ. Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас ажлын хэсэг гарган, ажиллуулж эхэллээ.

УИХ гишүүн Д.Сумъяабазар: 268 мянган тонноор нь алдана гэж байхгүй. Ажлын хэсэг гарган, нарийн тооцоо судалгаа хийж шалгаад, бодит үнэнийг та бүхэнд тодруулж мэдээллэнэ.