2018.04.18

Х.Амгаланбаатар: Энэ оны 2-р улиралд багтаж үндсэн цалин нэмэх амлалтандаа ЗГ хүрэх ёстой

Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрээгүй учраас эмч багш нар хугацаагүй ажил хаяахаа мэдэгдсэн.  Тэгвэл МҮЭХ-оос засгийн энэ оны 2-р улиралдаа багтааж, дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол энэ байдал улам ширүүснэ гэдгийг санууллаа.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Өнгөрсөн 2017 оны 10 сард бид нэмэлт хэлэлцээрийг байгуулсан. Нэмэлт хэлэлцээрээр 2-р улиралд багтааж цалин хөлсийг нэмэгдүүлэх ёстой байсан. Өнөөдөр боловсрол, эрүүл мэнд бусад салбарын ажиллагсад цалингаа нэмэгдүүлэх чиглэлээр тэмцлийн үйл ажиллагаа эхлүүлж байна. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол ажил хаялт,  жагсаал цуглаан гэх мэт нийгмийн тогтворгүй байдал руу шилжих нөхцөл байдал үүснэ.