Содбилэг.О 2018.04.19 | Сайт: Vip76.mn

О.Содбилэг: Хуулинд өөрчлөлт оруулах ямар шаардлага байсан бэ?

О.Содбилэг: Хуулинд өөрчлөлт оруулах ямар шаардлага байсан бэ?

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Хуулийг дэмжиж байна. Манай улс үнэлгээний дүгнэлтээр хар, саарал аль жагсаалтад байна вэ? Мөнгө угаахыг тодорхойлохдоо өргөн утгаар ярьж байна. Хуулинд өөрчлөлт оруулах ямар шаардлага байсан бэ? Ер нь терроризмыг санхүүжүүлж байсан юм уу? гэсэн асуултанд хариулт авлаа.

Хууль зүй дотоод хэргийн дэд Б.Энхбаяр хариуллаа

Манай улс мөнгө угаах терроризмтой тэмцэх ОУБ-ын гишүүнээр элссэн. Өнгөрсөн оны 7 сард явцын тайлан хамгаалсан. Манай улс эрчимтэй хяналт буюу саарал жагсаалтын доод талд орсон.Үүнтэй холбоотойгоор бид урьдчилан сэргийлэлт, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зөвлөмж өгсөн.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Манай улс, Олон улсын хамтын нийгэмлэгийн санал санаачлагд идэвхтэй явдаг. Яагаад манай улс тусгай ажиглалтын статуст явдаг юм бэ? Хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор манай үнэлгээ өөрчлөгдөх үү?

Хууль зүй дотоод хэргийн дэд Б.Энхбаяр хариуллаа

Урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх чиглэлээр хууль хяналтын байгууллага ажиллах хэрэгжилтэд дээр асуудал байна гэсэн учраас үнэлгээтэй холбоотой. Үндэсний зөвлөл байгуулахыг тусгаж өгсөн. Хууль батлагдаад холбогдох хууль дүрэм их тодорхой болно.