Бямбацогт.С 2018.04.19 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогт: Хоёр малчин эмээл, хөөрөг авч өгөлцсөнөө мэдэгдээгүй гэж дарамталж болохгүй

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хуулийн далбаан дор энгийн иргэдэд дарамт учруулсан заалт оруулж байгааг хамрах хүрээг нь өөрчилж, яг хуулийн заалт үйлчлэх этгээдүүдийг тодорхой томьёолж бичихийг анхаарууллаа.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Монгол Улс эдийн засаг, бизнес, худалдаа зэрэг олон талын харилцаа холбоотой байдаг. Тиймээс Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэгээ биелүүлэх ёстой. Нөгөө талдаа улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Тиймээс энэ хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ингэж байж эдийн засаг дахь тодорхой хэмжээний нөлөөгөө өсгөх ёстой гэж үзэж байна.

2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуультай холбоотойгоор олон улсын байгууллагууд Монгол улсыг эдийн засгийн хувьд эргэлзээтэй, эрсдэлтэй байдалд байна гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ эцэст нь Монгол улс олон улсын санхүүгийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулж явуулахад хэрэгтэй хууль юм.

Монголчууд хөөрөг, эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутгаа зардаг. Энэ бол чөлөөтэй л арилжаа хийгдэж байдаг

Өчигдөр хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яригдсан. Мэдээж өөрчёлөлт орох ёстой. Сайжруулах ёстой. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр энэ хуулиар иргэдэд дарамт учруулсан, гох дэгээ тавьсан, айлгасан зүйл заалтыг оруулах нь зөв үү буруу юу гэж яригдсан. Энэ тухай ажлын хэсэг дээр яригдсан уу?

Тухайлбал Үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч гэдэг нь үнэт металл, үнэт чулууны эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг ... гэсэн байгаа. Монголчууд хөөрөг, эмээл, хазаар, мөнгөн аяга, хэт хутгаа зардаг. Энэ бол чөлөөтэй л арилжаа хийгдэж байдаг.

хоёр малчин дээрх шиг зүйлээ хоорондоо наймаалцахаар эрүү үүсгэдэг, дарамталж шалгадаг байдал бий болчих вий дээ. 

Гэтэл энийг 20 сая төгрөгөөс дээш үнэтэй байна. Үүнийгээ мэдээлж бүртгүүлэх ёстой. Ингээгүй тохиолдолд гээд жишээ нь хоёр малчин дээрх шиг зүйлээ хоорондоо наймаалцахаар эрүү үүсгэдэг, дарамталж шалгадаг байдал бий болчих вий дээ.

Одоо байгаагаар бол энэ заалт хөөрөг, эмээл хазаараа өгч, авалцаж байгаа энгийн иргэдийг хуулийн байгууллага дарамтлах эрсдэлтэй заалт байна шүү гэж өчигдөр хэлсэн юм. Энийгээ хэрхэн яаж зохицуулах, иргэнд дарамт учруулахгүй байх вэ? Нөгөө талаас мөнгө угаах, терроризмтэй бид тэмцэх ёстой ч энэ далбаан дороо иргэдээ айлгаж ичээх зохицуулалтыг хуулинд оруулж болохгүй ээ. Энийгээ зөв зохицуулах гаргалгаа гаргаарай гэж хэлсэн байгаа. Ямар шийдэлд хүрсэн бэ?  

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуултанд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хариуллаа.

Засгийн газраас эуулийн энэ заалтыг нийт иргэдэд хамааралтайгаар хийгээгүй. Алт үнэт эдлэлийн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдтэй хамааруулж хийсэн. Энэ үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаатай гэрээний дагуу үйлвэрлэлээ эрхэлдэг.

Тиймээс гэрээ байгуулсан. Тогтвортой арилжаа эрхэлж байгаа этгээдүүд мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамааруулахаар ойлгож байна. Гэхдээ бичилтийн хувьд хамрах хүрээ нь хэтэрхий өргөн ойлгогдож байгаа учраас эцсийн хэлэлцүүлгийн шатанд дахин томьёолж бичих тал дээр анхаарья.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа