М.Билэгт 2018.04.19 | Сайт: Vip76.mn

М.Билэгт: Хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарах хэрэгтэй

М.Билэгт: Хүнсний бүтээгдэхүүний чанарт анхаарах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн /2018.04.19/ хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт Чанарын шаардлага хангасан лабораторийг төрөөс дэмжих хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний чанар шалгаж байгаа мэргэжлийн хүмүүст тавих хариуцлагын асуудлыг анхаарч үзэхийг сануулсан юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Албан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг Мэргэжлийн хяналтын байгууллага батална. Чанар стандартад хяналтын байцаагч хяналт тавина гэж байна.

Ер нь хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар сайн шалгадаг  лабораторийг байгуулахад төр анхаарах ёстой.

Гаднаас манайд  чанаргүй бүтээгдэхүүн маш их орж ирдэг. Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын хяналт шалгалтын алдаанаас болж чанаргүй бүтээгдэхүүн орж ирдэг. Чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирсэн ажилтанд тавих хариуцлагыг сайжруулах хэрэгтэй. Бас эмийн бүтээгдэхүүний чанар дээр анхаарах хэрэгтэй. Чанаргүй эмээс болж эмч нарын үнэлэмж суларч байгаа гэсэн санал хэллээ.