2018.04.20

С.Эрдэнэ: Хүнд суртал гаргаж байгаа дунд шатны мэргэжилтнүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн /2018.04.20/  хуралдаанаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

Монгол улсын иргэн бүрт 1 удаа үнэгүй газар өгөх хуулийн хугацаа дууссан тул Засгийн газраас энэ хугацааг 10 жилээр сунгах хуулийг төслийг өргөн барьсан юм. 

Хуралдааны үеэр" УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Иргэдэд газраа өмчилж авахад нь боломж олгож, төрийн үйлчилгээг хурдан шуурхай болгох хэрэгцээ байгааг хэллээ. Мөн газрын албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчидтай холбоотой хүнд суртал, авилга хээл хахуулийн асуудал гардаг. Иймд хариуцлагын тогтолцоог сайжруулахыг  салбарын сайдад дамжууллаа"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Газрын асуудалтай холбоотой хүнд суртал, авилга, хээл хахуулийн асуудал их бага хэмжээгээр байна. Энэ асуудалд дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Иргэдээс маш их бичиг баримт шаарддаг. Хүнд суртал гаргадаг. Сүүлдээ аргаа бараад иргэд газар өмчлөх асуудлаа орхидог.

Төрийн байгууллагууд хүнд суртлаа болж, түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэй.

Газар өмчлөх тал дээр иргэдэд боломж олгож ажиллах шаардлага бий. Аймаг, нийслэл, дүүргийн мэргэжилтнүүд иргэдэд хуулиар олгосон эрхийн эдлүүлэх хэрэгтэй. Цаашдаа Газар өмчлөх хуулийн хугацаа сунгаад орхих уу? Өөр яаж ажиллах вэ? Хүнд суртал гаргаж байгаа дунд шатны мэргэжилтнүүдэд ямар хариуцлага ногдуулах вэ? Газрын асуудал хариуцсан хаа газрын мэргэжилтнүүд маш их хүнд сурталтай ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариуллаа.

Ер нь энэ ажлыг шинэчлэх талаар олон ажил хийгдэж байгаа.  Улсын хэмжээний нэгдсэн кадастрын зураг гаргасан. Газрын багц хууль дээр ажиллаж байна. Хүнд суртлыг онцгой анхаарна. Газрын үнэлгээний асуудлаар тогтоол гаргаад санал аваад явж байна. Шинэчлэл хийх цаг нь болсон. Газрын тухай хуулийг 4 удаа сунгаж байна. Газраа өмчлөхөөр хөөцөлдөж байгаа иргэдээс олон бичиг баримт шаарддаг. Үүний тоог багасгах тал дээр ажиллана. Мөн мэргэжилтнүүдийн хариуцлагын асуудал дээр анхаарч ажиллана.