Ё.Баатарбилэг 2018.04.20 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Төлөвлөчихсөн ажлуудын төсвийн гүйцэтгэл дээр яагаад хяналт тавьж болохгүй байгаа юм?

УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийг Н.Учрал гишүүн  санаачилсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Засгийн газар энэ хуулийн төсөлд дээр “Төсвийн урсгал зардалд, төлөвлөлт зэргийг урьдчилж тооцох боломжгүй, гүйцэтгэлийн хяналт хийх боломжгүй юм” гэсэн тайлбар бичсэн байна. Зарим арга хэмжээг урьдчилан төлөвлөхөд боломжгүй байж болох юм. Төлөвлөчихсөн ажлуудын гүйцэтгэл дээр яагаад хяналт тавьж чадахгүй байгаа юм бэ?

Үүнийг Засгийн газраас тайлбар асуумаар байна. Хуульд эргэн төлөгдөх цэвэр зээлтэй холбоотой заалт байна. Үүнийгээ тайлбарлаж өгөөч.

 Түүний асуултад хууль санаачлагч хариулт өглөө.