2018.04.20

Ж.Мөнхбат: Хүүхдийн цэцэрлэг, сургууль, соёлын төв барих загвар зураг төсөлтэй болох хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Хуулийн төслийг дэмжиж байна. Орон нутагт төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг жигдлэх, цэгцэлэх, норм нормативыг  нь стандартыг нь нэг жишиг руу яваачих цаг нь болсон гэж үзэж байна.

Тухайлбал, сумд барих соёлын төв барихад өнөөдөр бэлэн зураг төсөл алга. 4- 5 ч юм уу зураг төслийг загвартай болоодп, түүнээс сонгож барьдаг болчих хэрэгтэй. Хэмжээ, өртөг нь ижил байна гэсэн үг.  Өмнө нь тийм байсан. Нэг стандарттай сургуульд сурч байсан. Тэглээ гээд муудсан зүйлгүй. Мэдээж хангай, говь, тал хээрийн бүс эсвэл дэд бүтцийнхээ байдлаас хамаараад өөр өөр байх байх. Ингэвэл Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах байдал байхгүй болно. Монгол улс жил бүр л зураг төслийн мөнгө гэж баахан хөрөнгө гаргаж байна. Тиймээс хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд бэлэн 5 загвар гаргачихвал арай цэгцрээд явах боломжтой.