Н.Амарзаяа 2018.04.20 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: Хуулийн том "цоорхойг" нөхөж оруулж ирж байгаа төслийг дэмжиж байна

УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

2011 онд Төсвийн тухай хууль шинэчлэн батлах үед орцын норм, норматив, батлагдсан стандарт, зураг төсөл, гарцын хөрвөх үр дүн, бүтээгдэхүүн, шалгуур үзүүлэлт гэсэн төсвийн захирагчийн үйл ажиллагаатай холбоотой заалт нь орхигдсон байгаа юм. Энэ хууль батлагдахаас өмнө өмнөх норм норматив бүрэн хэрэгжиж байсан.

Тэгэхээр хуулийн энэ цоорхойг нөхөх зорилгоор Н.Учрал гишүүн маань хуулийн төсөл санаачлан оруулж ирж байгаад талархаж байна. Төсвийн норм, норматив байхгүйгээс шалтгаалж төсвийн сахилга бат алдагдах, нэг ижил зураг төсөл нь хоёр өөр дүнтэй хэрэгжих, үүнээс үүдээд татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зарцуулагдах  зэрэг олон асуудлууд үүсээд байгаа