Учрал.Н Гарамжав.Ц 2018.04.20

Ц.Гарамжав: Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ-ын /2018.04.20/ чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм.

 УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Яг адилхан эмнэлэг байхад 100 ортой эмнэлэг, 200 ортой эмнэлгээс 2 дахих их зардалтай байх жишээтэй. Сургууль, цэцэрлэг дээр асуудал их гарч байна. Зураг шаардлага хангахгүй, буруу тооцоололтой зураг их байна. Барилгын норм норматив, үнийн ханш, материалын чанар өөрчлөгдөж байна. Төсвийн норм нормативыг өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

Норм,норматив, стандарт гээд 3 ойлголт байгаа.хөрөнгө оруулалттай холбоотойгоор стандартыг дагаж мөрдөх шаардлагатай.

Стандартыг баримтлахгүй маш их хөрөнгө оруулалт төсөв дээр тавигддаг.

Жишээ нь 645 хүүхдийн суудалтай сургууль гэхэд манай тойрог дээр 5,5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалттай нэг байдаг, яг ижилхэн сургууль 3 тэрбум. Хөрөнгө оруулалтын ажил хийгдэх гэхээр гацаанд ордог. Сангийн яам, БСШУСЯ ажлаа хийх гэхээр төсөв дээр зөрдөг. Бүх зүйл стандарттай боловч стандартаа барьдаггүй. Нэгжийн норм, томсгосон норм гэсэн 2 ойлголт байгаа. Ингээд ирэхээр зөв зохион байгуулалтад орох юм. Төсвийн хуулинд норм,норматив, стандарт орж өгснөөр дараа жилийн төсөв сайн төсөв гарна.