2018.04.20

Д.Тэрбишдагва: Орон нутгийнхантай яаж зохицож норм, норматив гаргах вэ?

УИХ-ын /2018.04.20/ чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Н.Учрал гишүүн санаачлан өнгөрсөн 1 дүгээр сард УИХ-д өргөн бариад байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Гишүүд нэг загварын зураг гэж их  яриад байна.Тал дээр барилга барих, цэвдэг дээр барилга барих өөр. Улсын төсвөөр оруулж байгаа хөрөнгө оруулалтыг яаж сум орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаж өгөх вэ? гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Нэг загвараас гадна орон нутгийнхаа төлөөллийг сонсох хэрэгтэй байгаа юм. Орон нутгийнхантай яаж зохицож норм, норматив гаргах  вэ? Орон нутгийн хөгжлийн бодлогыг яам тамгын газрынхан сонсох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт аялал жуулчлалд хүртэл  нөлөөлдөг гэдгийг орхигдуулж болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа:

Манайд стандартууд байгаа. Хууль батлагдсаны дараа стандартыг шинэчлэх шаардлага гарна. Сангийн яам бусад яамтай хамтарч төсвөөс санхүүжиж байгаа байгууллага бүр дээр стандарт гаргах шаардлага гарна. Ингэхдээ бүсчилсэн хэлбэрээр, захын дүүргүүдэд ялгамжтай стандарт гаргана. Нийслэлд баригдах цэцэрлэг, хөдөө орон нутагт баригдах цэцэрлэг өөр стандарттай байна.