2018.04.20

Улс төрийн намуудын санхүүжилт авлигыг бий болгодог

Улс төрийн намын тухай хуулиа өөрчлөхгүйгээр авлигалыг бууруулах боломжгүй гэж улс төр судлаачид үзэж байна. Өчигдөр улс төрийн намын санхүүжилт ба өндөр түвшний авлигалаас сэргийлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

УИХ-ын гишүүн Л.Болд: Улс төрийн нам бол гишүүнчлэл нь нээлттэй, бүртгэлийн байгууллагын хяналтад болон санхүүжилт нь аудитийн хяналтан дор байх ёстой.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гол өөрчлөлт бол бодлогын нам байх ёстой. Бодлогын нам байхын тулд үзэл баримтлал, үнэт зүйлээрээ ялгардаг. Үүнийгээ олон нийтдээ хүргэж чаддаг. Мөн үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө үйл ажиллагаа явуулж чаддаг байх ёстой.  Санхүүжилтийн хувьд ил тод байх, аль болох авлигаас ангид байх зарчмыг барих, гишүүнчлэл,  дэмжлэг, гишүүдийн татвар, хандив дээр суурилах ёстой.

Улсын дээд шүүхэд гуч орчим нам бүртгэлтэй байдаг. Тэдний гол зорилго нь сонгуульд ялалт байгуулж, эрх мэдэлд хүрэх юм. Эрх мэдэлтэй болсноор өндөр түвшний авлига авч, албан тушаалын наймаа хийж, халаа сэлгээг хавтгайруулдаг тул улс төрчдөд итгэх иргэдийн итгэл жилээс жилд буурсаар байгаа юм.