Л.Оюун-Эрдэнэ 2018.04.20 | Телевиз: Bloomberg TV Mongolia

Л.Оюун-Эрдэнэ: Аль ч намын сонгуулийн хандив ил тод биш байдаг

Намуудын санхүүжилтийн мэдээлэл хаалттай байгаа нь авлигын шалтгаан болж байгааг засахын тулд намууд төсвөө санхүүжүүлдэг байх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Тиймээс ажлын хэсэг гарган энэ чиглэлийн үйл төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Аль намуудын хувьд сонгуулийн хандив ил тод биш байдаг. Тайлан нь худлаа гардаг. Төрөөс улс төрийн намууд болон нэр дэвшигчид санхүүждэг схем рүү орох хэрэгтэй. Ингэхлээр олон нийт дургүйцэх хэдий ч, ингэхгүй бол түүнээс хэд дахин их хохирлыг авлигалаар бий болгодог.