О.Баасанхүү 2018.04.20 | Телевиз: С1

Буруутай албан тушаалтан Арбитрын шийдвэрийн төлбөр зардлыг хариуцдаг болъё

“Хан ресурс” компанийн мэдэлд байсан 337 А дугаар бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон асуудлаар тус компани Монголын засгийн газрын олон улсын шүүхэд өгч 385 сая долларыг нэхэмжилсэн юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодруулга өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Алтандорнод” ХК Монгол улсыг нэг тэрбум доллараар шүүхэд өгч байсан. Одоо Эрдэнэтийн “Хан Ресурс” 300 сая доллараар шүүхэд өгөөд, бид 70 сая долларыг тохиролцооны гэрээ хийсэн. 300 сая долларын өрөнд орсон. Мөн Эрдэнэтийн стандарт банкны асуудал гээд зөвхөн өмгөөллийн хөлсөнд 20 тэрбум төгрөг  зарцуулсан байна.