Д.Тэрбишдавга: Үнэхээр хэлэх үг олдохгүй байна
0
2012.04.13

Д.Тэрбишдавга: Үнэхээр хэлэх үг олдохгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан саатуулсаны дараа түүний гэрт байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдавга нар сэтгүүлчдэд дотор юу болсон талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.


Д.Тэрбишдавга:
Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр цагдаа нар зодуулж байхад тэднийг хамгаалж байсан. Ганцхан юманд гомдолтой байна. Хичнээн цагдаа ирэв. Бид зүв зүгээр элдэв үйлдэл хийгээгүй сууж байгаад зодууллаа, нүүрэндээ цохиуллаа. Улаан сайд диван дээр сууж байсан.
Сууж байсан диваныг маань дор нь хөмрөөд, Шинэбаяр гишүүн бид хоёрыг дарж унагасан. Бүх үйл явдал дууссан хойно л бид хоёрыг диван доороос гаргасан. Ер нь ингэж хүч хэрэглэх шаардлага байсан юм уу. Аймаар юм болдог юм байна. Нүдээр үзэхгүй бол итгэх аргагүй юм байна. Ийм нийгмийг бид хүсээгүй юм даа.

-Энийг хэн удирдаад байна вэ?


-Хууль ёсоо дагаж мөрдөхгүй байна. Хуулиа дагаж мөрддөг бол ийм зардал чирэгдэл болохгүй. Бид дотор зүгээр л сууж байсан. Орж ирсэн хүнийг урьж суухыг урьсан. Гэтэл араас нь хаалга эвдэж орж ирээд хүчээр аваад явлаа.

-Ерөнхийлөгчийн биед халдсан уу?


-Хүрэлгүй яахав. Төрийн хамгаалалтад байх ёстой хүний биед халдаж, албадан баривчлахыг та бүхэн харлаа.

-УИХ-ын гишүүдийн биед халдаж байгаа юм чинь ард түмнийг бүр алах нээ гэсэн бодол төрсөн үү?


-Тэгж л ойлгогдож байна. Бид ямар ч үйлдэл хийгээгүй сууцгааж байхад ийм юм болсон.

-Ер нь хүчний байгууллагууд Ерөнхий сайд, ХЗДХЯ-нд харъяалагддаг. Тэгэхээр энэ асуудал ерөнхий сайд болон танай намын удирдлагуудтай холбоотой гэж ойлгож болох уу?


-Хэнд хамаатай хэрэг гэдгийг би тогтоохгүй. Ямар ч байсан бид өнөөдөр болсон бодит явдлыг УИХ-д үнэн бодитоор нь танилцуулна. Үйл явдлыг нүдээр харсны хувьд үнэнийг хэлнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.