Н.Цэрэнбат У.Хүрэлсүх 2018.04.23 | Телевиз: МҮОНТВ

Орчны бохирдлын үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан боллоо

Орчны бохирдлын үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Тус хороог тэргүүлдэг Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаар орчны бохирдлыг бууруулах ажлыг шуурхай хэрэгжүүлэх ёстой гэдгийг гишүүдэд сануулсан юм.

Ерөнхий сайд, орны бохирдлын бууруулах үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх: Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байх тухай засгийн газрын тогтоол гарсан. Үүнийг бүх байгууллага хэрэгжүүлнэ.  Онцгой байдал, хууль хяналтынхан гээд хүчний бүх байгууллагыг татаж оролцуулна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: 4,6,8 ам бүлтэй айлын орон сууцны стандарт гаргана. Тэр стандарт нь агааржуулалт, салхивч, дулаан алдагдал гэх мэт бүх л зүйл эко буюу ногоон технологоор үйлдвэрлэгдэнэ. Энэ стандартаар барьсан айл өрхүүдэд найман хувийн зээл нь олгогддог,  үл хөдлөхийг гэрчилгээг нь гаргадаг болгодог болгох хэрэгтэй.