С.Амарсайхан 2018.04.23 | Телевиз: UBS

Үндэсний үйлдвэрлэгчдийн автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг судална

Үндэсний үйлдвэрлэгчдийн автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжтой. Энэ хүрээнд НИТХ-ын дарга С. Амарсайхан эко автобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

НИТХ-ын дарга С. Амарсайхан: Би олон улсын автобусны үйлдвэрүүдтэй танилцаж байсан. Тэдгээр үйлдвэрүүдтэй манай дотоодын үйлдвэрийн үйлдвэрлэл нь ижил түвшинд байна. Нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг нь бүрдүүлэхэд бид анхаарч ажиллана.