2018.04.23

Л.Чинбат хуурамч тамга, гэрчилгээг гаргуулсан гэв

Дөрвөн жилд нэг удаа бөхийн холбооны ээлжит “Их эе”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн 8-р "Их эе" дүрмийн дагуу явагджээ. Энэ асуудлаар  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат аварга бурхны оронд мориллоо. Ийм уй гашуутай өдрүүдэд ямар нэгэн дайрлага, давшлага хийхээ болих хэрэгтэй гэж Л.Чинбатад хэлсэн. Гэтэл нөгөө нөхдүүд маань 5 дахийн орой, хагас сайн өдрүүдэд бөхийн өргөө рүү дайрсан. Энэ явдал зөвхөн энэ удаа гарсан зүйл биш. 2002 оноос хойш бөхийн өргөөг дайрах асуудал 5, 6 удаа гарсан.