Цэрэг, спортын Дөл тоглолт боллоо
2018.04.24

Цэрэг, спортын Дөл тоглолт боллоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тоглолт БХИС-ийн биеийн тамирын талбайд боллоо.

Тэмцээнийг дүүргийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Цэрэг, спортын Дөл тоглолт бол ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил суулгадаг. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн дунд Зэвсэгт хүчний ирээдүйн залгамж халаа байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв.

Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан энэ тэмцээнд төрийн болон төрийн бус өмчийн 11 сургуулийн баг, тамирчид цэрэгжилтийн спортын 8 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Тэмцээний нийлбэр дүнгээр цэрэг, спортын “Дөл” тоглолтыг 11 дүгээр сургууль тэргүүлж, Монгол 3 дугаар сургууль, 16 дугаар сургууль II, III байрт шалгарлаа.