СХД-ийн ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн боллоо
2018.04.24

СХД-ийн ИТХ-ын дарга Б. Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн боллоо

СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 25 дугаар хорооноос сонгогдсон СХД-ийн ИТХ-ын дарга  Б. Мөнхцэцэг өөрийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнээ 5 дахь  жилдээ зохион байгууллаа.

Тус  хорооны төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН-үүд, сургууль цэцэрлэг, хадгаламж зээлийн хоршоо, өрхийн эмнэлэгийн ажилтнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

СХД-ийн ИТХ-ын дарга  Б. Мөнхцэцэг өөрийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнээ 5 дахь  жилдээ зохион байгууллаа

Тэмцээний тэргүүн байрт Ц.Чинзориг ахлагчтай 11 дүгээр хэсгийн баг тамирчид, хоёрдугаар байрт Л.Эрдэнэ-Очир ахлагчтай "Арвижих оргил хайрхан" хадгаламж зээлийн хоршооны баг тамирчид,  гуравдугаар байрт Г.Азбаяр ахлагчтай 9 дүгээр хэсгийн баг тамирчид шалгарлаа. Харин тусгай байрт Х.Барнам ахлагчтай 170 дугаар цэцэрлэгийн баг тамирчид, Д.Энхжаргал захиралтай 104 дүгээр сургуулийн баг тамирчид бусдыгаа хошуучилан тусгай байрын эзэд болсон юм. Шилдэг эрэгтэй тоглогчоор Ц.Цэрэнсамбуу, Шилдэг эмэгтэй тоглогчоор Б.Өлзий-Утас, Шилдэг зохион байгуулагч хэсгийн ахлагчаар Л.Сугармаа, Шилдэг зохион байгуулагч удирдагчаар Х.Барнам тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

СХД-ийн 25-р хорооны аж ахуй нэгжүүдийн тамирчид амжилттай оролцлоо