С.Чинзориг 2018.04.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлууллаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдлаа. 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргав.

“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа байгууллаа. Иймд тус ажлын хэсэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасны дараа Хууль зүйн байнгын хороо хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй учир эдгээр төслийн хэлэлцүүлгий хойшлуулах саналтай байга” гэв.

Ингээд горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 93.3 хувь нь дэмжиж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа.