Л.Энхболд 2018.04.25 | Сайт: Vip76.mn

Л.Энхболд: Орхон-Говь төсөл хэрэгжсэнээр говь нутгийнхны усны асуудал шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2017 онд УИХ-д “Ус хамгаалах” ЛОББИ бүлэг байгуулсан.

Тэрээр “Говь нутагт тулгамдаж байгаа ганц асуудал бол Ус. Ийм учраас говь нутагт томоохон бүтээн байгуулалт шаардсан уул, уурхайн чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл, хэрэглэх усыг нь говиос хэрэглүүлэхгүй. Усгүй болчихсон газраас ус авч үйлдвэрлэл явуулах боломжгүй. Харин цаашдаа томоохон төсөл хөтөлбөр хэрэгжвэл Орхон говь, Хэрлэн говь усны төслийг хэрэгжүүлэх замаар төслүүд хэрэгжих ёстой” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Л.Энхболд: Томоохон төсөл хөтөлбөр говьд хэрэгжүүлбэл, хэрэглэх усыг нь говиос хэрэглүүлэхгүй

Гишүүний санал гаргаж байгаа усны төслүүдээс хамгийн эрчимтэй яригдаж байгаа нь ОРХОН-ГОВЬ төсөл. Энэ төсөл 2013 оноос Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд судалгаа, шинжилгээ болон бусад ажлууд нь хийгдэж байгаа.

Төслийн хүрээнд Орхон гол дээр 70 м өндөр 300 м урт бетон боомт барьж, хаврын шар усны болон үерийн усыг хуримтлуулан далд яндан хоолойгоор дамжуулж, Булган, Төв, Дундговь аймгуудаар дамжуулан, Говийн бүсийг усаар хангах зорилготой. Энэ зорилгын үүднээс Булган хотоос баруун урд зүгт 35 км-т буюу, Улаанбаатар хотоос 300 км-т 800 сая м3 багтаамжтай усан сан байгуулах юм.  Мөн хуримтлагдсан үерийн усыг өмнө зүгт дамжуулан шахах шугам хоолой, насос станц, туслах барилга байгууламжууд байгуулагдана. Энэхүү төсөл нь Таван Толгой, Оюу Толгойн нүүрсний уурхай, Мандалговь, Даланзадгад зэрэг хотууд болон 8 сумын төв зэрэг шугам хоолойн дагуу байрлах бүс нутагт ус түгээнэ. Орхон-Говь төсөл хэрэгжсэнээр говь нутгийнхны усны асуудал шийдэгдэх юм.

Говь нутгийн иргэдээр хязгаарлагдахгүй, Монголчуудын өмнө тулгамдаад байгаа усны асуудлыг шийдэхэд

УИХ-ын гишүүн Л.Энхболд санаачлагатай ажиллаж, “УС ХАМГААЛАХ” ЛОББИ бүлгийн ажлаа үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа.

Тэрээр 2018 оныг Өмнөговь аймагт хариуцлагатай уул, уурхайг бий болгохоор ажиллаж байгаа юм байна.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа