Цалин нэмэх хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд орууллаа
2018.04.26

Цалин нэмэх хэлэлцээг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд орууллаа

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт хандаж цалин нэмэх хэлэлцээрийг энэ сарын 30-ны дотор эхлүүлэх саналыг хүргүүлсэн билээ.

Энэ дагуу ХНХ-ын сайд С.Чинзоригоос “Энэ оны дөрөвдүгээр сард багтаан хийх төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэлэлцээнд Засгийн газраас баримтлах чиглэлийн төсөл болон хэлэлцээнд орох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлээд байна.

Засгийн газар дээрх төслүүдийг шийдвэрлэснээр цалин нэмэх хэлэлцээг эхлүүлэх болно” гэсэн албан тоотыг энэ сарын 25-ны өдөр МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн байна.