Оюун-Эрдэнэ.Л 2018.04.26 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Улмаар тус Байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, уг хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар болсон юм.