Хог хаягдлын болон Ойн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ
0
2012.04.26

Хог хаягдлын болон Ойн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ

Энэ сарын 25-ны өдрийн лхагва гаригийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны "В" танхимд боллоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва даргалж, явуулсан юм.Тус байнгын хорооны хуралдаанаар Хог хаядлын тухай, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг \анхны хэлэлцүүлэг\ хэлэлцсэн. 


Хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд Хог хаягдлын тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан таван санал, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй арван таван саналаар тус тус санал хураалт явууллаа.

Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн тогтлоо.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.