Баасанхүү.О Н.Цэрэнбат 2018.04.26 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү:Хууль нийтийн эрх ашигт нийцсэн байх ёстой

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг. 

УИХ-ын гишүүн: О.Баасанхүү:

Төсвийн хуулийг зөрчсөн нь үнэн үү? Хэвлэл мэдээллээс хархад хууль зөрчсөн асуудлыг 65-ын бүлэг хүчээр хууль оруулж байгаа юм шиг харагдаж байна. Татварыг буцаан олгохоор болсон уу? Олгохоо больсон уу? Манай улс ойн нөөц муутай. Мод тарих хэрэгтэй гэдэг. Нарийндаа ургаж байгаа мод ховор. Хэдэн мод тариад, хэд нь ургасан бэ? Нэг компанид зориулж хууль битгий оруулж ир.Түүхий эд байдлаар оруулж ирж байгаа модоо зөвшөөрөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат: Байгаль орчны асуудал дээр улс төржихөө болих хэрэгтэй.Энэ хууль дээр эцсийн бүтээгдэхүүн байдлаар орж ирсэн. Ойгоо хамгаалах асуудал их байгаа. Бага мөнгө төсөвлөгддөг. Татварын буцаан олголт албан ёсоор яригдаагүй. Анх энэ хууль 2017.12.31нд дууссан. Үргэлжлүүлэхээр санал аваад орж ирж байгаа хууль юм.

ИХы-н гишүүн О.Баасанхүү:Оруулж ирсэн зүйл нь хууль зөрсөн. Засаад авах боломж байгаа. Энэ төслөө эргүүлэн татаад, хууль бус зүйл байгаа бол засаад оруулж ирэх ёстой.