2018.04.26

О.Баасанхүү: Түр хороо зорилгодоо хэзээ хүрэх вэ?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын 7 гишүүн санаачлан боловсруулж 2018 оны 4 сарын 13-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

 УИХ-ы гишүүн О.Баасанхүү:

Түр хороо зорилгодоо хэзээ хүрэх вэ? Өнөөдөр хүн гүтгэх гэмт хэрэг биш, зөрчил болсон. Мэдээллийн аюулгүй байдал утгаа алдсан. Хүнд итгэхээ больсон. Хуулийн төсөл оруулж ирэх үү? Тодорхой салбар цахимаас гадуур байх хэрэгтэй. Төрийн нууц гэж байна. Олон зуун жил хадгалалт ямар байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Гол бодлого юу байгаа вэ? Дата нөхцөлд яаж хяналт тавих вэ? Түр хорооны эрх мэдэл юу вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа:

Түр хороо байгуулагдвал мэдээлэл технологийн давуу талыг ашигласан бодлого гаргана. Хуулийн төсөл оруулж ирнэ. Төрийн үйлчилгээг шуурхай болгох санал гаргана. Гадаадад ажиллаж байгаа чадвартай  боловсон хүчнүүдээ дайчилна. Цахим бодлого гаргах хэрэгтэй.

Нэг жилийн хугацаанд сайн зохион байгуулалттай ажиллах боломжтой.

Бодлогын асуудлаа Их хурал дээр дараалалтай оруулж ирээд шийдээд явна. Дэлхий нийт технологийн салбараа маш сайн ашиглаж, хөгжиж байна. Бид үүнтэй зэрэгцэх хэрэгтэй. Шинэ үеийнхэндээ боломж гаргаж өгөх хэрэгтэй байна