2018.04.26

УИХ-ын гишүүн Н. Учрал 25 телевизийн “Ам нээвэл” зочны ярилцлагад оролцлоо

УИХ-ын гишүүн Н. Учрал 25 телевизийн “Ам нээвэл”  зочны ярилцлагад оролцлоо

-          Та парламентад орж ирж байгаа шинэхэн гишүүн . Энэ удаагийн парламентад 1980-аад оныхон их олуулаа орж ирсэн нь  хувь хүнээс болов уу? Намын  нэрээр ороод ирэв үү? энэ талаар  таны байр суурь ямар байна?

УИХ-ын гишүүн Н. Учрал: Энэ удаагийн парламентад маш олон залуу гишүүд орж ирсэн нь маш олон шалтгаануудтай.  Нийгэм бол өөрчлөлтийг хүсэж байсан.  Залуучуудыг дэмжээд үзвэл ямар үр дүнд хүрэх бол? Гэсэн хүлээлт байсан. Мөн намын хүчин зүйл мэдээж нөлөөлсөн.  Намын нэр хүнд бол УИХ-ын сонгуульд шууд нөлөөлдөг. Миний хувьд бол оюутан байх цагаасаа төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцоод олонд тодорхой хэмжээгээр танигдсан.  Хэнтий аймаг болон Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшлийн төлөө нийгэмд олон ажлуудыг өрнүүлээд явж байсан.