Ц.Гарамжав 2018.04.27 | Star TV

Татварын орчны шинэчлэл бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлнэ

Манай улсад бизнес эрхлэх тийм амар биш.  Энэ нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа татварын орчин болон төрийн байгууллагуудын хүнд суртлаас үүдэлтэй гэсэн шүүмжлэл бий. Эдгээр асуудлыг шийдэх ямар боломж той вэ? гэсэн асуудлаар  Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж, татварын орчныг сайжруулах болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг гарцууд байгааг онцоллоо. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:  Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль нь жинхэнэ утгаараа шинэчлэгдсэн  найруулгаар хэлэлцэгдэж байна. Мөн УИХ-ын  зээлийн хүүг бууруулах тогтоол хэлэлцэгдлээ. Төр, УИХ, Засгийн газар, эмэйгтэйчүүд болон ажил хэрэгч хүмүүс хамтраад хөгжлийн тогтвортой , хөнгөлттэй орчинг бий болгох ёстой юм.