Ё.Баатарбилэг 2018.04.27 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Энэ асуудлыг байнгын хороон дээр яриад явчих боломжтой асуудал

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

2012 онд Боловсролын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр урьд нь сум, дүүргийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлж байсныг өөрчилж, эдгээр албан тушаалтныг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх, тэдэнтэй үр дүнгийн гэрээ байгуулахаар заасан. Харин төсөл санаачлагч гишүүд хуучин тогтолцоо нь бодитой зохицуулалт гэж үзэж байгаа аж.

 УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төрийн албаны зарим нэг алдаатай асуудал ингэж харагдаж байгаа юм. Улс төрчдөөр томилгоо хийлгэхгүй гээд байна. Тэгээд хэн хийх вэ? Хэн нэгэн томилгоо хийнэ. Төрийн албаны хууль гэж батлагдсан. Хуулийнхаа дагуу томилгоо явагдана. 2003 он хүртэл яваад ирсэн тогтолцоо. Цаашдаа нийслэлийг аймагтай, аймгийг сумтай харьцуулж болохгүй. Орж ирж байгаа 2 асуудал байгаа. Нэг нь түрээс,нэг ньтомилгоо. Үүнтэй холбоотой Байнгын хороон дээр яригдсан. Тодорхой нэг хувь хүнээс болж бүхэл бүтэн 330 сумтай холбоотой асуудлыг харлуулж болохгүй. Босоо тогтолцоогоор явж байсан. Тэр үед нь хэвтээ тогтолцоо байх байсан гээд ярьж байсан. Энэ асуудлыг байнгын хороон дээр яриад явчих боломжтой асуудал гэж харж байна.