Цогзолмаа.Ц Ё.Баатарбилэг 2018.04.27 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Түүх соёлын үнэт зүйлээ гадаад оронд яаж сурталчлах вэ?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Монголын төр шинжлэх ухаан,соёлын асуудлыг орхигдуулж байна. БНСУ-д том үзэсгэлэн гарч, өнөөдөр нээлтээ хийх байсан юм. Монгол улсынхаа түүх соёлыг гадаадад сурталчлах ёстой байсан. Харамсалтай нь хил дээрээс буцсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын албанаас зогсоосон гэсэн.Өнгөрсөн жилүүдэд Монголын түүх соёлын өв, үнэт бүтээлүүд сурталчилгаа хийгээд хууль журмын дагуу явж байсан. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? Эрдэмтдийн нөр их ажил ингээд хойшлогддог.Олон улсын үзэсгэлэнгүүд ирэх жилүүдэд гарна. Ийм үзэсгэлэн цаашдаа гарах юм уу? Монголын төр түүх соёлоо сурталчлах юм уу? Түүх соёлын үнэт зүйлээ гадны үзэсгэлэнгээс алддаггүй. Монголоосоо л алддаг. Цаашдаа ямар бодлогоор явах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: БНСУ-ын Сөүл хотод 6 сарын хугацаатай гарах байсан үзэсгэлэн тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон.

Монгол улсын үнэт зүйлийг хилээр гаргах тухай журмаа өөрчлөх хэрэгтэй юм байна лээ.

Журмаа өөрчлөнө. Ногоон дарь эхийг хилээр гаргахаа болчихсон тогтоол гарсан байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Миний хувьд энэ асуудалд анхаарч байгаа.Дүрэм журмаар нь асуудалд хандахаар хүлээж байна.