Д.Оюунхорол 2018.04.27 | Телевиз: МҮОНТВ

Сувиллын 10-р цэцэрлэгийг төсөв нь батлагдсан ч тендерийн ажил эхлээгүй байна

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэгийн барилгыг нураагаад дөрвөн жил болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д. Оюунхорол байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д. Оюунхорол:  Улсын төсөвт байгаа мөнгөөрөө барилгаа барих ажлыг эхлүүлэх  боломж нь бүрдсэн. Төсвийн хууль бол төсвийн жилдээ багтаагаад тендерээ зарлаад ажлаа эхлэх ёстой. Тиймээс  энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх талаар холбогдох  яаманд нь хандана.