У.Хүрэлсүх 2018.04.27 | Телевиз: UBS

Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

Төрийн ордонд "Оюуны өмч, инноваци хөгжлийн форум" боллоо. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөдөлгөх хүч, шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэв.

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орон ард түмнийхээ өмнө тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний бүтээлд МУ-ын засгийн газар хөрөнгө оруулалт хийж, бодлогоор дэмжиж ажиллахад бэлэн байна.  Оюуны өмчөө дээдэлж, оюунлаг хүмүүсээ дэмжиж ажиллах нь манай Засгийн газрын гол зорилт юм.