2018.04.27

Нийслэлийн боловсролын байгууллагууд сайн туршлагаа хуваалцлаа

Нийслэлийн боловсролын байгууллагууд сайн туршлагаа хуваалцлаа. Нийслэлийн хэмжээнд Боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх , боловсролын байгууллагын менежмент хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр шилдэг бүтээлийг шалгаруулах батламж гардууллаа.

СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн: Англи хэлний чадамж дээшлүүлэх сургалт явагдсан.  “Монгол хэл соёлоо дээдлэе” гэсэн уралдаан, “Шинэ алхам” гэсэн нэртэй бүх төгсөгчид оролцсон гэх мэтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Мөн багш солилцооны хөтөлбөр, дүүрэг дотроо туршлага солилцох арга хэмжээ буюу “Алтан ЭЕШ” гэсэн арга хэмжээ нь  хүүхдүүдийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн.  Өмнөх жилүүдэд бид хамгийн шилдэг сургуулиудад шагнал гардуулдаг байсан бол одоо бид шилдэг болох үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байна.