2018.04.27

Нийслэлийн МАН-ын хорооны хурал ирэх сард болох төлөвтэй байна

Нийслэлийн МАН-ын  хорооны хурал ирэх сард болох төлөвтэй байна. Энэ талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун тайлбарлалаа.

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун:  МАН-ын дүрэмд намын удирдах зөвлөлөөс чиглэл өгнө.  Чиглэл өгсний дагуу нийслэлийн намын тэргүүлэгчид хуралдана гэсэн байдаг. Иймээс бид удирдах зөвлөлийнхөө чиглэлийг хүлээж байна. Чиглэл өгсний дараа намын хурал хуралдана.