Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзлээ
2018.05.01

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.05.01/ хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх тогтоолын төсөлд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2017 оны Засгийн газрын 295 дугаар тогтоолоор баталсантай холбогдуулан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцохоор тусгасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Байнгын хорооны гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй учир УИХ-ын гишүүн А.Ундраа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах тухай горимын санал гаргасан. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.