2018.05.01

Ирланд улстай Эдийн засаг, Боловсрол, ХАА салбарт хамтран ажиллана

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел манай улсад албан айлчлал хийж байна. Тус айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, Аялал жуулчлал, Хөдөө аж ахуй, Боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцээр хийлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Бидний зорилт бол газар тариалангийн бүс нутгаа түшиглээд 5000 мах, сүүний чиглэлийн үхрийн ферм  барих юм. Үүний дагуу Ирланд улсаас хөрөнгө оруулалт хийх, хамтарч ажиллах боломж байна хэмээсэн учир ийнхүү санал солилцлоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:  Өнөөдрийг хүртэл оюутан солилцооны хөтөлбөрт  Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр байгаагүй. Төрийн бус байгууллагын болон хувийн журмаар хүүхдүүд маань төлбөрөө төлдөг байсан туршлагыг хоёр Засгийн газрын хооронд тэтгэлгийн хөтөлбөр болгон өөрчлөх бололцоог судалж, хамтарч ажиллахаар саналаа солилцлоо.